The Mongolian School of the National Capital Area (MSNCA) represents one of the most successful community education ventures seen in the USA in recent years. Established by Munguntstseg Fankosky (Principal) and Nyamsuren Dash (Vice-principal), the Mongolian School has been offering Saturday morning classes in Mongolian language, history, culture (including song & dance) to children of all ages since January of 2007. MSNCA also offers ESL and Mongolian language classes for adults. The Mongolian School as serves a cultural hub, hosting Mongolian and other holiday concerts; and cultural exchange events.

MSNCA, Inc. is a registered 501c(3) non-profit organization, and all donations are tax deductible.

MSNCA, Inc. does not discriminate on the basis of race, creed, color, gender, or national or ethnic origin.

The Mongolian School recognizes the importance of effective communication and collaboration between APS immigrant Mongolian families and the community.

 

Товч танилцуулга

АНУ-ын нийслэл дэх Монгол сургууль нь Виржиния мужийн Арлингтон  хотод албан ёсны бүртгэлтэй төрийн бус байгуулга юм.

Монгол сургуулийн зорилго нь хүн төрөлхтөний соёл иргэншлийн салшгүй хэсэг болсон Монгол үндэстний хэл бичиг, түүх соёл, зан заншилыг хадгалж хойч үедээ өвлүүлэн, эх орноо сурталчлахад оршино.

Бидний зорилт:

-Сурагчдаа монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжүүлэх.

-Сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх, харилцааны зөв хандлага, дадал хэвшил төлөвшүүлэх.

-Хүүхэд төвтэй сургалтыг голчлох.

-Багш, сурагч, эцэг эхийн холбоог улам идэвхжүүлэх.

-Сургалтын таатай орчинг бүрдүүлж, сурагчдын хэрэгцээ шаардлага, орчинд тохирсон хөтөлбөрийг боловсруулан ажиллахад чиглэнэ.

Энэ хичээлийн жилд тус сургууль нь СӨБ-ийн бага, дунд, ахлах бүлэг, бага боловсролын бага, дунд, ахлах анги гэсэн 7 бүлэгт нийт 100 гаруй сурагч, 13 багштай ажиллаж байна.

Сургалт:

Бямба гараг бүрийн 10:00-14:00 цагийн хооронд хичээллэх бөгөөд 1,5 сартайгаас дээш насны хүүхдүүдийг хамруулан сургуулийн өмнөх болон сургуулийн бага боловсрол олгоно.

Таны хүүхэд манай сургуульд явснаар эх хэлээрээ уншиж, бичиж, ярьж чаддаг болохоос гадна түүх соёл, ардын уламжлалт ёс заншилаас сурч эх орноо танин мэдэх боломжтой. Мөн дуу, бүжиг, хөгжим, монгол бичиг, ёс заншилын хичээлүүдээс сонгон суралцаж болно.

Манай хамт олон өнгөрсөн хугацаанд суралцагчдад суралцах орчинг бүрдүүлэх, сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, багшлах боловсон хүчинг бүрдүүлэх, эх орноо болон сургуулиа сурталчлах ажилд ихээхэн анхаарч ажиллаж Америкт амьдарч буй монгол хүүхдүүдийхээ оюуны боловсролд хувь нэмрээ оруулсаар байна.